Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Main Menu
Artist of The Month
MP3 Монголдуу
Нvvр хуудас
Утасны Хямд Кард!!
Монгол руу Бэлэг!!
Asuult Gallery
Асуулт самбар
Dictionary
Artist of the Month
Фото сурвалжлага**
Сvvлд нэмэгдсэн..
Эрэлт ихтэй MP3
Хамтлаг дуучид ..
Бvртгэгдсэн бvх дуу
Хэрэглэх болзол
MP3 нэмж оруулах
Дууны Yгийн Сан
Asuult.net
Asuult.net
Asuult.net
MoNgOlDuU.COM ROCKs YOUR WORLD!
MUSICWELOVE
4-р сарын уран бvтээлч: Ачболд
ACHBOLD - Graphic by Minotaurus

Achbold         Овог, нэр: Баттогтохын Ачболд
        Тєрсєн он, сар, єдєр: 6-26-1986
        Сургууль: 52-р сургууль, 94-04'
        Асуулт Самбар username: Freedom
        Email: [email protected]
        Тэмцээн уралдаан, Шагнал: дуу бvжгийн "Top 2" тэмцээнд "Beatles - Hey Jude" -г 2 найзтайгаа дуулж оролцож тvрvvлсэн 97 он, "Star City Challenge", "Fallen Park Open" гэх мэт шатарын тэмцээнvvдэд оролцож 2-3 р байруудад орж байсан
        Дуу, хєгжимд хамгийн их нєлєєлсєн хамтлаг, дуучид: Beatles, Queen хамтлагууд. Beatles -ийг анх 1-р ангид орохоосоо ємнє сонсож эхэлсэн

 

Ємнєх vг
        Шинэ соргог бvхнээс шилэн та бvхэндээ танилцуулахдаа бид vргэлж баяртай байдаг билээ... Энэ удаад асуулт самбарын авьяaслаг гишvvдийн маань нэг болох Freedom буюу Aчболдыг та бvхэнд толилуулж бaйна. Tvvний анхны цомог тун удахгvй сонсогч хэрэглэгч та бvгдийн гар дээр очих гэж бaйгаа бєгєєд монголд тэр бvрий дуулагдаад байдаггvй Rock'N'Roll стилээр дуулдаг Aчболдын хараахан худалдаанд гарч амжаагvй байгаа "Эрх Чєлєє, Энх Тайван, Хайр Сэтгэл" цомгоос та бvхэнд дээжлэн хvргэж байна. Боломж хязгааргvйн vvднээс эндээс та бvхэн тvvний дуунуудыг сонсч мэдэрч ярилцлагыг нь уншиж илvv танин мэдэх боломжтой... Cонсоод vз! Tанд таалагдана гэдэгт итгэл тєгс байгаагаа илэрхийлхийн ялдамд охидууддаа шивнэхэд Freedom маань єєртєє таарах найз бvсгvй хайж байгаа бєгєєд доорх шалгуурыг давсан бvсгvйг гvнжээ болгон хайрлаж явах бодолтой гэнэ шvv!

    1. Хамгийн дуртай дуу нь My Generation, хамгийн дуртай хамтлаг нь Led Zeppelin.
    2. Counter Strike-ийн Хvйс Тэмтрэгчид багийг ганцаараа зєвхєн модон гар буугаар буулгаж авч чадах.
    3. "Harry Potter and the Rise of Classic Rock" гэдэг ном гараасай гэж Freedom яагаад мєрєєддєг тухай 1000 vгтэй эссэ бичиж чадах.
    4. Stairways to Heaven -г гитар дээр дардаг....

Tvvнд ийм охид таалагддаг, тэр ийм найз бvсгvйтэй болохыг хvсдэг... тэр бас энэрэнгvй хvн... Xvн бvрийг хvндэлж хайрлаж тэдний тєлєє амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулахдаа єчvvхэн ч эргэлздэггvй нэгэн... Цoмoгны нэрнээс л анзаарагдана... Mагтаал энд илvvц боловч та бvхэн тvvний уянгалаг яруу дуунаас нь бvхнийг мэдрэх болно. Cонсоод vзээч...

chandaa 2006

Achbold - Erh Choloo, Enh Taivan, Hair Setgel

"Эрх Чєлєє, Энх Тайван, Хайр Сэтгэл" цомгоос (mp3 192kbps):
    ... цомгоос 3 дууг та бvхэндээ толилуулж байна. Энэ цомог нийт 13 дуутай юм.

01. - Бидний ирээдvй
02. - Утгатай, утгагvй vгс
03. - Би чамд сайн болохоор /3.3MB/
04. - Чамтайгаа болохоор
05. - Эрх чєлєє, энх тайван, хайр сэтгэл
06. - Хайртай гэдгээ хэлжээ
07. - Очино
08. - Нэг ангийнхан
09. - Чамайгаа хvлээнэ ээ
10. - Бяцхан дvv
11. - Зvvд /5.5MB/
12. - Найз минь
13. - Rock'n'roll сонс /1.4MB/
    дууны файлийг татаж авахын тулд хулганы баруун товчийг дарж 'save target as' гэдгийг сонгон татаж авна уу.
CD худалдаанд coming soon in 2006

Achbold - Erh Choloo, Enh Taivan, Hair Setgel



Шинэхэн дуучин Б.Ачболд:

Єєрийгєє товч танилцуулбал?
    Намайг Ачболд гэдэг. 19-тэй. Rock’N’Roll-чин.

Анх яаж дуулж эхэлсэн бэ?
    Бvvр жаахан байхдаа “Уулан дээрээ унагалсан” гэдгийг “Уулан дээрээ унага алсан” гэж дуулаад, яагаад хєєрхий муу унагаа алсан юм болдоо гэж гайхдаг байлаа. Бас:

“Монголын, Монголын морьтон цэргvvд ээ.
Хятадын, Хятадын хялгасан цэргvvд ээ.
Оросын, Оросын онгироо цэргvvд ээ.
Японы, Японы явган цэргvvд ээ.”

гээд дуулдаг байсан. Та нар энэ дууг санаж байгаа биз дээ. Гоё шїї. Харин дараа нь Beatles-н Hello Goodbye, She’s Leaving Home, Hey Jude эд нарыг сонсож эхэлснээс хойш миний rock’n’roll амьдрал эхэлсэн дээ. 11-тэй байхдаа Чука гэдэг найзтайгаа City Gate гэдэг баранд дуулдаг байлаашд. Яагав, цирк дотор байдаг байсан ш дээ. Даанч стриптизийн цаг болохоор бид хоёрыг хєєгєєд гаргачихдаг байсан.

Урлагийн замд яаж эргэлт буцалтгvй орсон бэ?
    Гэртээ орилж, гитараа нvдэж байгаад єєрийнхєє дуунуудаас бичээд тавьчихсан байсан. Арван хэдэн дуутай болчихоод нэг єдєр Буянаа ахдаа сонсгосон чинь гоё болсон байна гээд. Тэгээд намайг энэ дуунуудаараа жинхэнэ цомог гаргах уу гэхээр нь тэгье гээд, тэгээд л...

Achbold
Buyanaa & Achbold, 2005

Хамгийн анхны уран бvтээл юу байсан бэ?
    Хамгийн анх 14-тэйдєє “Би чамд хайртай” гэдэг дуу зохиож билээ. Студид бичvvлсэн анхны уран бvтээл гэвэл Эрх Чєлєє Энх Тайван Хайр Сэтгэл цомогтоо оруулсон дуунууд маань л юм даа.

Ямар стиллээр тоглож байна?
    Rock’N’Roll. Classic Rock.

Хамгийн дуртай дуу чинь?
    Єє зєндєє зєндєє. Гэхдээ Bohemian Rhapsody, Baba O’Reilly, Yesterday, Paranoid Android, бас Abbey Road дээр байдаг Beatles-ийн алдарт medley буюу залгаа дуунуудад хамгийн дуртай.

Хамгийн дуртай цомог?
    Сонгоход бас л хэцvv байна. Мэдээж Beatles-ийн Abbey Road, Sgt. Peppers, Jet-ийн Get Born, Green Day-ийн American Idiot, Radiohead-ийн OK Computer эд нар орно.

Яагаад rock’n’roll гэж?
    Миний хувьд rock and roll бол хамгийн саак, хамгийн уйтгаргvй хєгжим. Cool гэдэг дээ. Яагаад гэдгийг vгээр тайлбарлахад хэцvv, гэхдээ rock’n’roll сонсохоор би яагаад ч юм аз жаргалтай болдог. Rock’N’Roll-той болохоор сэтгэлээр унана гэж байхгvй. Rock’N’Roll саакаас гадна Rock’N’Roll-чид єєрсдєє аягvй саак. Тэд нар шиг саак баймаар санагдаад л.

Achbold
Achbold, 2006

Дуугаа бvгдийг нь єєрєє зохиодог уу? Хаана бичvvлдэг вэ?
    Дуугаа єєрєє зохиодог. Єєрєє зохиодоггvй байсан бол дуучин, хєгжимчин болъё гэж хэзээ ч бодохгvй байсан. Эрх Чєлєє Энх Тайван Хайр Сэтгэл цомогоо Оргил Цаг студи дээр бичсэн.

Дуу яаж бvтдэг талаар манай уншигчдад товч ярьж єгєєч?
    Дуу зохиогчид єєр єєрийн гэсэн арга барилтай байдаг байх л даа. Миний хувьд би эхлээд аяыг нь зохиодог. Нэг л удаа шvлгэн дээр ая хийж vзсэн. Голдуу гитараа дараад амандаа аялаж байхад л ая нь ороод ирнэ. Дараа нь vгийг нь аяндаа тааруулж хийнэ. Харин одоо яг нэг дуу зохиогоодохъё гээд суувал зохиож чаддаггvй. Гэхдээ сvvлийн vед Cubase гээд аринжрок хийдэг програм дээр ганц хоёр дуу зохиосон. Ая янз бvрээр єрж байгаад сонсож vзнэ. Тэгээд таалагдсанаа авна. Мэдээж дуу болгон єєрийн гэсэн тvvхтэй л дээ.

7 нотыг эвлvvлээд гоё ая гаргах магадлал дууссан гэж яриад байна. Ая зохиодог хvний хувьд єєрєє энэ талаар юу гэж бодож байна?
    Бусдын дууг шууд хуулахаас єєр юм хийдэггvй хvмvvс л тэгж хэлсэн байх. Хvний мэдэрч болох мэдрэмжийг, сэтгэж болох санааг математикийн функцээр хэзээ ч илэрхийлэх боломжгvй. Боломжит оригнал, шинэ дууны тоо хэзээ ч дуусахгvй. Юуны ємнє 7 биш 12 нот байдаг. До, до дез, ре, ре дез, ми, фа, фа дез г.м. За тэр нотны тоо ч яахав. Хамгийн гол нь дуунд энэ 12 нотноос єєр темпо, утга санаа, аринжрок, корд гэж бий. Адилхан аятай, гэхдээ шал єєр дуунууд байдаг. Жишээ нь Beatles-ийн Hey Jude-ийн “na na na na na na na” гэдэг ая George Harrison-ий Wah Wah дээр гардаг. Корд, утга санаа, хєгжим, темпо бvх юм нь єєр болохоор ая нь адилхан ч тэс ондоо хоёр дуу. Хоёулаа оригнал бvтээлvvд.

Яг одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна?
    Яг одоо ярилцлага єгч байна. Ер нь одоо гэвэл дуунуудаа зохиож байгаа, ганц хоёр дуундаа клип хийж байгаа, бас гитараа нvдэж байгаа.

Чинийхтэй адил чиглэл урсгалаар дуулдан уран бvтээлч Монголд байдаг уу? Ер нь rock’n’roll Монголд хэр хєгжиж байна даа?
    Монголд Rock’n’roll хамтлаг байдаг гэж мэдэхгvй юм аа. Би Америкт удаан байсан болохоор Монголынхоо хамтлаг дуучдыг сайн мэддэггvй. Дээр vеийн ардын дуунуудыг, бас Соёл Эрдэнэ, Харанга, Чингис Хаан зэрэг хамтлагуудын дээр vеийнх нь хэдэн дуунуудыг хальт мэднэ. Би Америк, Англи, Австралийн classic rock, rock’n’roll, blues, jazz, punk, alternative rock зэрэг хєгжим л сонсдог. Магадгvй rock’n’roll-г Монголд хєгжvvлэх vvрэг, хувь заяа нь надад ноогдсон юм байлгvй.

Гитар тоглохыг сонирхож байгаа хvvхэд залуулст юу гэж зєвлєх вэ? Хамгийн хурдан арга зєвлєєч гэвэл?
    Хєдєлмєрлєх л хэрэгтэй. Хєдєлмєрлєх хэсгийг нь алгасаад шууд од болно гэж бодож байгаа бол бvтэхгvй л гэж хэлье. Би ч єєрєє сайн гитарчин биш. Гэхдээ би залуучуудад ингэж зєвлєнє: гитарын кордуудыг эхлээд сур. Дуртай дуунуудаа тоглоод дуулдаг болчих. Дараа нь blues дуунуудын соль гитаруудыг нь сур. Blues-ийн соль сайн дардаг байхад бараг ямар ч дууны соль явчихна шvv. Blues, rock’n’roll хоёр их холбоотой.

Шинэ гаргасан цомгоо хvмvvст худалдахын тулд чиний дуу хєгжмийг сонсоогvй хvмvvст яаж сурталчилах вэ? Єєрийгєє юу гэж рекламдах вэ?
    Дуунууд чинь сайн бол хvмvvс чамайг сонсоно, муу бол хичнээн рекламдаад сонсохгvй. Эцсийн эцэст сайн хєгжим л бvтээж байвал тэр хамгийн том реклам гэж би боддог. Тиймээс илvv сайн дуу зохиож, илvv сайн дуулж, илvv сайн гитардахыг л хичээж байна. Хажуугаар нь клип хийж байна. Клип нь гарсан дууг ФМ-vvдэд єгнє.

Хэдэн хэл мэддэг вэ?
    Нойл. Тэг. Хэдэн хэл хагас дутуу мэддэг вэ гэвэл Монгол, Англи.

Чи ийм залуу, тэгээд ийм олон зvйлийг яаж амжуулдаг нууцаасаа хуваалцаач?
    Би чухалыг чухал бишээс нь ялгахыг хичээдэг. Дуугаа зохиох чухал. Эмээ євєєдєє туслах чухал. Эрvvл мэнд чухал. Харин Brad Pitt Angelina хоёр нийлэв гэх мэт хог зєндєє байна. Бас тэр “Та нар намайг сонговол би та нарт мєнгє єгч том дарга болгоод єгье...” Бараг л “хувцасыг чинь угаагаад єгье, гэрт чинь очоод шумуулнуудыг чинь алаад єгье, та нарыг царайлаг болгоод єгье. Намайг л сонгочих” гэдэг. Иймэрхvv хогоос зайлсхийлж оронд нь чухал зvйлсдээ анхаарлаа тєвлєрvvлэхийг хичээдэг. Цагаа зєв юманд зарцуулна гэсэн vг. Мэдээж миний амьдралд юу чухал вэ гэдгийг мэдэх нь чухал.

Achbold
Achbold, 2006

Асуулт Самбар чиний амьдралд яаж нєлєєлсєн бэ?
    За миний амьдралд нєлєєлєх нь ч хаашаа юм. Гэхдээ дєнгєж байгуулагдсан цагаас нь эхлээд л орсон. Асуулт Самбартаа хайртай. Би анх АС-д ордог байхад Америкт байсан. Монголоо их санана. Монголоо санахаарaa л АС-т орж Монгол улсаа хєгжvvлэх тухай ярина. Ардчилал, эрх чєлєєг Монголдоо яаж батжуулах вэ гээд л.

Чамайг асар эх оронч гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
    Би Монголдоо хайртай. Гэхдээ энэ бол хоосон хайр биш. Би Монгол улсаа хєгжvvлэхийн тєлєє чадах бvхнээ хийнэ. Нээрээ клубынхаа тухай ганц хоёр vг хэлье.

За тэг л дээ...
    Би найзуудтайгаа Ирээдvй Клубыг ажиллуулдаг. Гишvvд нь буюу Монголын залуучууд єєрсдийгєє хєгжvvлэх зорилготой. Хєгжих гэдэгт сайн хvн болох, зорилготой байх, сайн ярьж, сонсож, уншиж, бичиж, мэтгэлцэж сурах, англи хэл сурах зєв аргаа олох гэх мэт зvйлс ордог. Элсэх сонирхолтой залуучууд хагасайн єдєр болгоны 11 цагаас Монголын Залуучуудын Холбооны 310 тоотод хvрээд ирэхэд л хангалттай. Бид долоо хоног болгон тэнд уулздаг. Гишvvн болоход тєлбєргvй, 16-25 орчин настай байхад л болно.

Чєлєєт цагаараа юу хийдэг вэ?
    Багшийн дээд дээр дотуур хувцас зардаг... Гэхдээ тухайн vеийн байдлаас л болно дєє. Чєлєєт цагийг чухал ажилаа хийх цаг болгон хувиргаж болно. (Жишээ нь гитардах.) Эсвэл зvгээр л охин найрахгvй юу.

Найз охинтой юу?
    Найз охинтой, охингvй хоёрын хооронд л явж байна. Гоё шvv.

Ямархуу охидууд таалагддаг вэ?
    Цоглог, эрх, шударга, эелдэг, хєгжилтэй, дvрсгvй, гэхдээ зєрvvд биш, бас rock’n’roll охидууд таалагддаг.

Хайр дурлалын талаар чиний бодол?
    Зєвхєн эрчvvдэд хэлэхэд: чамд хайртай болж амжаагvй байгаа охинд дурлаж болохгvй шvv. Чамайг хайрлаж хvндэлдэг болсных нь дараа харин ёстой жинхэнэ сайн найз банди, сайн эр нєхєр байж хайртыгаа єєрєєсєє илvv хайрлаарай. Зєвхєн охидуудад хэлэхэд: хайр бол амьдралын утга учир. Эрчvvдээ хайрлаарай.

Манай уншигчдад юу гэж хэлмээр байна?
    1-дvгээрт. Хэдvvлээ Монгол улсаа хєгжvvлцгээе. Чи, би, бид л хєгжvvлэхгvй бол єєр хэн ч хєгжvvлэхгvй, тэгээд бидний хvvхдvvд хог ухаж траншенд амьдрах болно.
    2-дугаарт. Эрх чєлєєгvйгээр Монгол улс хєгжихгvй. Авилгал ядуурал яагаад байдаг гээч? Тєр хэтэрхий том, хэтэрхий эрх мэдэлтэй болохоор. Єєрєєр хэлбэл эрх чєлєє, хуульт ёс байхгvй болохоор л авилгал, ядуурал гэж байдаг. Яагаад гэдгийг олж мэдэж аваарай.
    3-дугаарт. Хэзээ ч битгий бууж єг!
    4-дvгээрт. Зєв зорилготой байж, зорилгодоо хvрэхийн тєлєє залхуурахгvйгээр зєв аргыг хэрэглэж ажиллавал чамд хийж чадахгvй зvйл, авирч чадахгvй уул гэж байхгvй шvv.
    5-дугаарт. Rock’N’Roll сонс!


    

!!! Асуулт Самбар ба Hi-Fi Radio FM 98.9 тай хамтран явуулж байгаа "Асуулт 989" нэвтрvvлгийн 2006 оны 3 сарын 1ний дугаар, зочиноор Ачболд: энд дар /21MB, 64kbps/.
!!! Ачболдын Асуулт Самбар дахи profile: энд дар

Ярилцлагыг авсан Hantulga.

2006.04.05

 
Зарлал:

Єєрийн уран бvтээлээ vзэгч сонсогчиддоо хvргэх хvсэлтэй уран бvтээлч хэн бvхэн, манай энэ буланд оролцож, дараагийн Сарын Уран Бvтээлч болж болно шvv. Та заавал дуу хєгжим урладаг ч биш, бvх тєрлийн mix, noise, video art, music video, зураг, фото, дижитал график гэх мэт бvх тєрлийн орчин vеийн салбарын бvтээлvvд байж болно. Таныг бид бvгд хvлээж байна!

 
 

Сурталчилгаа:

 

Энэ хуудасыг: 2003.9.16-нд байрлуулав.