Асуулт Самбарын гишvvн Minotaurus
-ын уран бvтээлээс
та бvхэнд танилцуулж байна:
Урласан Тулга.
.mongolduu.com: Cайн байна уу? Таныг манай Асуулт Самбарын гишvvд зурсан зургуудаар тань сайн мэдэх болсон билээ, тэгэхээр єєрийг тань танихгvй, зургийг чинь vзээд фен болсон гишvvддээ єєрийгєє танилцуулахгvй юу?
Тулга: За энэ єдрийн мэндийг дэвшvvлээд олон хvний орох дуртай монголдуу хуудасны artist of the month болгосонд баярласан, талархсанаа илэрхийлье. Би одоохондоо суралцаж байгаа жирийн нэгэн ард байна. Миний нэрийг Тулга гэдэг, 30 настай, Герман улсад амьдардаг.
.mongolduu.com: Анх яаж энэ урлагт хєл тавив даа? Компьютер дээр зураг зурж эхлэхээсээ ємнє гар зураг зурдаг байсан уу? "Digital art, computer graphics" энэ урлагийг та мэргэжилээ хєєж суралцав уу эсвэл цэвэр хобби/сонирхолын vvднээс суралцсан уу?
Тулга: Анх єєрийн гэсэн компьютертай болсон цагаас хєл тависан гэж хэлж болох юм. Гэхдээ хамгийн тvрvvнд буудаж тоглох л сайхан байсан даа. Яваандаа интернетэд хvмvvсйин хийсэн бvтээлvvдйиг хараад, ашигласан программуудийг нь сонирхолын vvднээс туршиж vзэж байснаас л эхэлсэн. Ер нь гар зургандаа тааруухан, надад миний сараачсан юм нэг их таалагддаггvй юм. Computer graphics-г одоохондоо зєвхєн сонирхогч маягаар л оролддог.
.mongolduu.com: Та энэ урлагыг хобби -оо болгон оролдоод хэр зэрэг удаж байна? Таныг энэхvv digital art урлагийг сонирхоход нєлєєлсєн гэж хэлж болохоор хvчин зvйл байна уу?
Тулга: Одооноос 2,5-3 жилийн ємнєєс эхэлсэн. Анх хvмvvсйин зурсан зургийг хараад ийм юмыг хэзээ ч хийж чадахгvй дээ л гэж санаа алддаг байв. Хамгийн том нєлєєлсєн зvйл гэвэл хvний сониуч зан болов уу. Энэ одоо юу хийж чаддаг яадаг программ бэ гэж нухдаг байсан их тус болсон байх.
.mongolduu.com: Бага сургуульд байхдаа ер нь хичээл дээрээ дэвтэр номныхоо хуудсан дээр, ширээн дээр янз бvрийн юм сараачиж зурдаг байсан байх даа? Ер нь иймэрхvv зурдаг сурагч сургуулийнхаа ханын сонин гэх мэт юм гаргахад гар бие оролцсон байдаг, бага насаа нэг эргэн дурсахгуй юу?
Тулга: Хмм, сургуулийн ширээ ер нь алаг эрээн байдаг байхаа. Ихэнхи хvvхдvvд сараачдаг байсан. Yнэндээ ангидаа зурж чаддагтаа ордоггvй байсан болохоор ханын сонин болон зураг зурах зvйлсэд ер нь оролцдоггvй байсан.
.mongolduu.com: Одоо тэгээд компьютерийн ямар ямар графикс программ хэрэглэн зургуудаа зурж байна? Хамгийн их хэрэглэдэг хайртай программ чинь юу вэ? Хамгийн анхлан хэрэглэж сурсан программ чинь юу вэ?
Тулга: Уг нь Маяа (English - Maya) гэдэг программ дээр зурах сонирхолтой байгаа. Одоохондоо суулгаж, ажиллуулж vзээгvй. Zbrush, Painter, Cinema XL, Photoshop зэрэг программ дээр ихэвчлэн ажилладаг. Photoshop их зvгээр санагдсан. Хамгийн анх Windows дотор байдаг программууд болон Corel Draw ашиглаж зурсан.
.mongolduu.com: Энэ зургийн программуудаас єєрийн чинь бодлоор аль нь сурах ба хэрэглэхэд хамгийн хялбар вэ? Аль нь хамгийн сайн нь, хамгийн хэцvv нь гэж бодож байна? Анхлан сурч байгаа хvмvvс ер нь аль программыг нь эхлэн суралцвал дээр вэ? Єєрийнхєє бодлыг хуваалцахгуй юу?
Тулга: Хэцvv асуулт байна. Хамгийн сурахад амар программууд Poser, Bryce зэрэг гэж бодож байна. Эдгээрийн тусламжтай цаанаас нь бэлэн байгаа дvрсvvдйиг эвлvvлж зураг зурж болдог юм. Bryce-iin тусламжтай ихэвчлэн байгалийн зургуудийг зурдаг - тэнгэр, газар, уул, ус г.м. Сурахад гайгvй. 3dsMAX, Maya, Lightwave зэрэг программууд хамгийн сайн боловч сурахад жаахан тєвєгтэй программууд юм. Анх сурч байгаа хvмvvс Bryce, Poser зэргийг ашиглавал зvгээр байх. Нухацтай хvмvvс шууд хэцvvгээс нь ч эхэлсэн болно шvv дээ. Гол нь гандан буурахгvй л байх хэрэгтэй. Оролдоод л байвал сурч л таарна. Ялангуяа интернетээс англи, герман, орос хэл дээр байгаа хичээл, заавруудыг даган суралцвал их сайн байна.
.mongolduu.com: Abstact тєрлийн зургууд зурсан байхыг чинь харлаа, єєр ямар ямар тєрлийн зургууд, ямар чиглэлээр ихэвчлэн зурж байна?
Тулга: Ихэнхи хvмvvс компьютерийн программын тусламжтай бодитой, харахад фото зургаас ялгарахгvй бvтээл хийхийг боддог. Миний бодлоор бол бэлэн фото зураг байхад ийм зvйлс илvv болов уу. Гэхдээ хvн хvний сонирхол єєр байдаг байхаа. Тийм ч учраас миний зурсан зурагнууд ихэвчлэн abstract байдаг юм.
.mongolduu.com: Зургийнхаа санааг яаж гаргадаг вэ?
Тулга: Зургийн санаа ихэвчлэн санаандгvй тєрдєг. За нэг хvн зуръя гэж бодоод эхэлж байтал сайн харахад харь гаригийн хvнтэй тєстэй болоод явчихвал харь гаригийн хvн болох нь тэр. Yр дvн дандаа л тєсєєлснєєс єєр болдог.
.mongolduu.com: Компьютер дээр зурсан анхны зураг чинь юуны зураг байсан бэ? Нийт одоо ер нь багцаагаар хэр их зураг зурчихаад байна?
Тулга: Яг анхны зургаа ёстой санахгvй байна. Сvvдэр ч vгvй саарал бємбєлєг л байсан байх. Зурсан зурагнуудаа тоолж vзээгvй. 25-40 байгаа байх гэж бодож байна.
.mongolduu.com: Ямар зурган дээр хамгийн их хугацаа зарцуулж зурсан бэ? Тэр зурагныхаа тухай ярихгуй юу? Тэр зургаа юунд зориулж зурав?
Тулга: Ардаа зэвсэг бариад зогсож байгаа багтай хvнийг хийхэд хамгийн их хугацаа зарцуулсан. Нэг єдєр зурж байгаад завсарлаад 7 хоногийн дараа vргэлжлvvлэн зурах мэтээр нилээн удсан. Олон жижиг деталь орсон бєгєєд бараг 2 сар бvтээгдсэн гэж хэлж болно. Анх робот хийнэ гэж бодож хийсэн санагдаж байна. Ямар ч зорилгогvй хийсэн гэж хэлж болох юм.
.mongolduu.com: Энэ чиглэлээрээ энд тэнд ажиллая гэж боддог уу? Хэрвээ боломж олдвол энэ чиглэлээрээ бvр гvнзгийрvvлэн суралцах бодолтой байдаг уу?
Тулга: Мэдээж энэ чиглэлээр ажиллахыг vгvйсгэхгvй. Хоббигоо мэргэжил болгоно гэдэг ч зvгээр шvv, тэгээд ч энэ чиглэлээр сурдаг ч юмуу гэсэн бодол байсан. Харамсалтай нь тєлбєр жаахан єндєр байдаг бололтой.
.mongolduu.com: Computer game industry гэж digital art, computer graphics сонирхогчдын мєрєєдєл билээ. Ер нь єєрєє энэ чиглэлд хvчээ vзэх, ажиллах сонирхол хэр их байна? Боломж хэр их байна гэж бодож байна?
Тулга: За байз... Computer game хийхэд оролцоно гэдэг бол маш их авьяас, чадвар болон цаг шаардсан зvйл. Бvтээхэд оролцсон тоглоом чинь сонирхолтой, єндєр тvвшинд хийгдсэн байх ёстой. Хийсэн бvтээл чинь хvмvvсйин сонирхолыг татахгvй бол хамаг хvч, хєдєлмєр дэмий vрэгдлээ л гэсэн vг. Энэ чиглэлээр одоохондоо юм хийгээгvй ч сонирхол байлгvй яахав.
.mongolduu.com: Digital art сонирхдог монгол залуучуудын тухай ямар бодолтой явдаг вэ? Сонирхол нэгтэй авьяаслаг залуучууд нийлээд богино хэмжээний хvvдэлдэйн кино гэх мэт томоохон хэмжээний project дээр нийлж ажиллая гэсэн санал ирвэл яах вэ? Єєрєє санаачлаад хийж эхлэх бодол байдаг уу?
Тулга: Сvvлйин vед манай улсад digital art эрчимтэй хєгжиж байна гэж бодож байна. Асуулт Самбарын гишvvдйин хийсэн зvйлvvд л гэхэд цаг цагаар сайжирсаар. Онцлон дурдахад Sirus, Soosog, Unhruush, Nimix, Bibo, DragonBalai, Freeman, MBM гишvvд болон wirelight-team. Мєн UBS телевизийн зарим рекламvvд компьютераар маш сайн хийгдсэн санагдсан.
.mongolduu.com: Digital art, computer graphics -г єєрийнхєє vгээр тайлбарлахгvй юу? Онцлог бєгєєд бусдаас ялгаатай бахархалтай талуудаас нь ярихгvй юу?
Тулга: Digital art бол сvvлйин vед эрчимтэй хєгжиж байгаа компьютерийн дэлгэцэн дээр биелэлээ олдог уран зураг, урлагийн нэг салбар гэж би ойлгож байна. Орчин vед телевиз, кино, сонин сэтгvvлйиг computer graphics-гvй тєсєєлєх боломжгvй болсон. Миний хувьд бол хобби л юм даа.
.mongolduu.com: Сайхан ярилцлага єгсєн таньд баярлалаа, таны урлагийн ажилд єндєр амжилт хvсье. Та энэхvv ярилцлагыг уншин байгаа digital art, computer graphics эхлэн суралцаж байгаа дvv нартаа хэлэх vг байна уу?
Тулга: Баярлалаа. Эхлэн суралцаж байгаа хvмvvс хамгийн гол нь єєртєє итгэлтэй байх хэрэгтэй. Ерєєсєє чадахгvй, хэцvv юм байна гээд орхиж яасан ч болохгvй. Бага багаар нухаад байвал аяндаа юм болгон л болно.
Тvргэн асуулт хариулт:
Асуулт: Єєрийгєє 5 жилийн дараа?
Хариулт: 5 жилийн гавшгайч
Асуулт: Хамгийн дуртай єнгєнvvд?
Хариулт: Цагаан, улаан, ногоон, хар, шар, цэнхэр. Євлийн цас, зуны ногоо, цэлмэг тэнгэр, намрын навчнууд ер нь бvгдээрээ л зvгээр
Асуулт: Xэрэглэх дуртай tool чинь?
Хариулт: Хэхэ, отвертк, бахь. Photoshop-iin autocontrast, autocolor зэрэг tool амар байдаг юм.
Асуулт: Дуртай font?
Хариулт: Хамгийн энгийн фонтууд: arial, times new romans г.м.
Асуулт: Xэрэглэж байгаа computer -ийн чинь vзvvлэлт? (Work Station - computer info)
Хариулт: Athlon 900, 256 MB RAM, Grafik-32 MB, screen resolution/дэлгэцний нарийвчлал - 1024х768
Асуулт: Баруун? Солгой?
Хариулт: Баруун
Асуулт: Favorite Artists?
Хариулт: Salvador Dali, Picasso.... Ер нь алдартай, чаддаг хvмvvсйин хийсэн бvтээлvvдйиг хараад ямар лаг юм бэ гэж боддог.
Асуулт: Skill Sets: Хэрэглэж чадах программууд, компьютерийн хэл, гадаад хэл, гэх мэт…
Хариулт: Яг бvрэн эзэмшсэн программ байхгvй. Сонирхсон юмаа л сурдаг. Word, Photoshop, Bryce, Painter, Cinema XL г.м. Гадаад хэл: орос, англи, герман.
Асуулт: Боловсрол?
Хариулт: Дээд
Асуулт: Мэргэжил?
Хариулт: Хуульч
Асуулт: Хобби?
Хариулт: TV vзэх, спорт хийнэ дээ гэж боддог, яг л маргаашнаас л гарч гvйх гээд байгаа юм, гадуур дэмий хэсэх, PC.
Асуулт: Minotaurus, Morgan нэрний тайлал?
Хариулт: Шинээр гишvvн болж элсэхдээ толгойд орж ирсэн тохиолдлын нэрнvvд юм.
Асуулт: Асуулт Самбарт орох дуртай сэдвvvд?
Хариулт: Бvх сэдвvvдэд л дуртай даа хэхэ. Ер нь маш сайн хуудас шvv.
Энд дарж санал сэтгэгдэлээ бичиж vлдээнэ vv.
Ярилцлагыг
авсан DoRe, Ochoo, & Tseegii.
2003.11.02
|