Товчилсон нь:
М - Мооно
Б - Б.А.Т
МБ - Мооно, Б.А.Т
.mongolduu.com: Та хоёртоо энэ vдшийн мэндийг хvргэе. Ярилцлагаа эхлэхээс ємнє манай уншигчдад єєрсдийгєє танилцуулахгуй юу?
МБ: Та бvхэндээ ч гэсэн энэ vдшийн мэндийг хvргэе. Yo, this is Moono, and this is B.A.T. What’s up my people?
.mongolduu.com: Та хоёр хэзээнээс уран бvтээлээ хийж эхлэх болсон бэ?
МБ: Бид хоёр анх 6 жилийн ємнє танилцсан. Тэр vед хамтарч ажилладаггvй дор дороо хєгжмийн хоббитой байсан. Нэг жилийн ємнєєс хамтарч уран бvтээлээ туурвиж эхэлсэн дээ.
.mongolduu.com: Ямар урсгалаар уран бvтээлээ туурвидаг вэ?
МБ: Бид хип хопийг underground талаас нь илvv авч vзэж, хийж байгаа. Гэхдээ зохих хэмжээгээр бусад хvрээг хамруулахын тулд commercial буюу олонд хvргэх тєрсєн єдрийн дуу, хайрын дуу гэх зэрэг сэдвээр бvтээлээ туурвидаг.
.mongolduu.com: Яагаад энэ урсгалыг сонгох болсон бэ? Анхны уран бvтээл юу вэ?
МБ: Ер нь жинхэнэ хип хоп гэдэг урсгал маань сэтгэлээ чєлєєтэй илэрхийлж байдаг учраас бид хоёр мєн адил тэр урсгалаар уран бvтээл хийж, санаа бодлоо чєлєєтэй илэрхийлье гэж бодсон. Мєн хип хоп бол доргио бас чєлєєтэй шvv дээ. Тийм болохоор гоё, чєлєєтэй дуунууд хийх дуртай. (You know wha' I am saying joke инээлдэв.)
МБ: Анхны уран бvтээл маань “Санаснаараа Хvссэнээрээ” нэртэй дуу.
.mongolduu.com: Дуугаа єєрсдєє зохиодог уу? Тийм бол ямар vедээ (тухайлбал гунигтай, баяртай vедээ) бичдэг вэ? Ер нь ямар vед санаа их орж ирдэг вэ? Жишээ нь, фото зурагчин хэзээ ч, хаанаас ч эгзэгтэй мєч гарч ирж магадгvй гэсэн vvднээс камераа байнга бэлэн авч явдаг байх, тэгвэл дууны санаа гэнэт орж ирвэл яах вэ? Шууд гитар бариад зохиож эхлэх vv, vзэг цаас холбох уу?
М: Би бол яг сайхан амарсан vедээ яг тийм chill out дууны beat хийдэг. Харин Gangsta underground дууг бол гоё концерт тоглолт vзэх, эсвэл найз нартайгаа нийлж савахад санаа орж ирдэг.
Б: Би бол айхтар шvлэгч хvн бишээ. Толгойд орсон 4 мєр, 8 мєртєє мартахгvйн тулд цаасан дээр байнга тэмдэглэдэг. Ая хийх шvлэгнээсээ таарах, таарахгvйг нь vглэж vзэж байгаад дуу болгодог. Ер нь хvн хvссэн vедээ mood буюу онгодоо сэргээж болдог гэж би vздэг. Тэрнээс биш Мооно шиг бичье гэсэн vедээ бичиж чаддаггvй. Аяыг бол хvссэнээрээ хийдэг.
М: Би шvлгээ imagination буюу тєсєєлєн бодож бичих дуртай. Аяыг бол яг mood -ээрээ хийдэг. Гэхдээ их хичээл зvтгэл оруулж хийх дуртай.
.mongolduu.com: Хамтарч уран бvтээл хийх санаа хэрхэн тєрсєн бэ?
М: Б.А.Т ая зохиогоод надад сонирхуулдаг, би тэр аянд нь шvлэг бичиж vздэг байлаа. Дараагаар энэ сонирхолдоо хєтлєгдєн тус тусдаа, бие дааж уран бvтээлээ хийгээд єєр хоорондоо сонгож, санал солилцдог байсан. Б.А.Т маань харуудтай, би Quiza, Woozoo (анх Enroute vvсч байв) хоёртой Интернэтээр танилцаад уран бvтээлээ туурвидаг байлаа. Дараа нь бид хоёр олон хvнтэй тус тусдаа ажиллаж бага сага туршлага олсоны дараа хамтарч уран бvтээлээ хийхээр шийдсэн. Мєн хамтрагчдаа нэгтгэн Crew нэртэй бvлгээ байгуулсан.
.mongolduu.com: Монгол болон англиар дуулахад єєрт чинь болоод хvмvvс хvлээж авахад хэр их ялгаа байдаг вэ?
М: Хvмvvс миний англиар дуулсныг ямаршуухан хvлээж авч байгааг би сайн мэдэхгvй байна. Гэхдээ бид нар єєрсдийн гэсэн фенvvдтэй болсон.
Б: Ер нь хип хоп гэдэг маань англиар дуулахад хип хоп сонирхдог аль ч орны хvмvvст ойлгогдох нь амар биз ээ. Гэхдээ манай монгол хэлийг эндхийн хvмvvс сонсоод REAL ROUGH AND COOL гэдэг юм байна лээ. (Yeah MAN миний Монгол хэл дайчин хэл.)
.mongolduu.com: Та хоёр бичлэгээ яаж хийдэг вэ?
МБ: Хэний аянд дуу хийх гэж байгаагаас шалтгаалан тэрнийдээ очиж хийгээд, бичvvлдэг. Ер нь ая бичсэн нь хариуцаж, студиар оруулахад бэлэн болгодог.
.mongolduu.com: Тайзан дээр хэр их дуулж байна даа?
МБ: Лондонд ирээд явсан манай урлагийнхны (Сэрчмаа, Номин Талст, Маадай гэх мэт) хажуугаар хамтарч уран бvтээл туурвиж, концертонд тоглож байсан. Ирэх шинэ жилийн vеээр бид єєрсдийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа. Хугацааг хараахан товлоогvй байна.
.mongolduu.com: Боломж олдвол гадаадын болоод монголын ямар хамтлаг, дуучинтай хамтарч уран бvтээл хийх байсан бол?
Б: Гадаадынхнаас Sting -тай хамтарч ажиллахыг мєрєєддєг. Манайхнаас гэвэл дуучин Сарантуяа Ариунаа, Харанга хамтлагийн дуучин Лхагвасvрэн гэх мэт ямар ч дуучидтай хамтарч ажилахад би хэзээд бэлэн байдаг.
М: Миний хувьд ямар ч дуучин байсан хамаагvй ээ, гол нь, єєртєє итгэлтэй, шантралгvй зvтгэдэг уран бvтээлчидтэй ажиллах дуртай.
Б: Хамтарч ажиллана гэдэг бол заавал од байх шаардлагагvй, авъяастай л бол бидний дуунд хэзээд ч чимэг болно.
.mongolduu.com: Ямар хамтлаг, дуучдын дууг сонсох дуртай вэ? (гадаад, дотоод)
М: Би наяад оны зарим монгол дуунд их дуртай. Ялангуяа киноны дуунууд, тэр дундаа євєє болон аав хоёрынхоо дуунуудад дуртай.
Б: Би зєвхєн хип хоп дуунууд сонсдог, сvvлийн vед гарч байгаа шинэ цомгуудыг байнга авч сонсож, хип хопд хэрхэн єєрчлєлт орж байгааг судалдаг.
М: Єє, би нээрээ гадаадыхнаас францын дуучин Ophelie Winter -ийн дуунуудыг сонсдог. Ер нь бvх л дууг сонсоно доо. Нэг дууг байнга сонсоод байхаар уйтгартай ш дээ.
.mongolduu.com: Мооно євєє, аав хоёрынхоо дууг сонсох дуртай гэсэн, євєє, аав хоёрыгоо танилцуулахгvй юу?
М: Миний євєєг Бадраа, аавыг маань Бадрууган гэдэг. Урлагт амьдралаа зориулсан хvмvvс. Би тэднээрээ их бахархдаг. Євєє маань “Халуун элгэн нутаг”, “Гайхмаараа” гэх мэт монгол хvмvvсийн сэтгэлд хvрсэн олон сайхан дуу зохиосон хvн. Аавын дуунуудаас “Хослон дуулъя”, “Дэлхий ээж”, “Зvйлийн цэцэгс” гээд л олон дуунд нь би дуртай.
.mongolduu.com: Моонод: Монгол хvмvvсийн хайрлаж, хvндэлж явдаг хvмvvсийн нэг нь Бадраа гуай. Тэрээр зурагтын нэгэн нэвтрvvлэгт оролцоод: “Одоогийн хvvхдvvд <<Хаааайийр, хаайийрт минь>> (єєрєє уянгалуулан дуулсан юм) гээд л толгой хєдєлгєєд дуулдаг болж, бидний vед нэгнийгээ єєрєєр хайрладаг байлаа л даа” гэж байсан нь санаанаас гардаггvй юм. Єєрийн чинь уран бvтээлийг сонсоод юу гэж хошигнох байсан бол?
М: Євєє маань бага байхад минь ах бид хоёрт “Ардын урлаг vргэлж Эстрад урлагаас илvv байдаг юм шvv. Yндэснийхээ урлагийг хэзээ ч мартаж болохгvй. Одооны эстрад дуу бол зvгээр л хєнгєн хийсвэр эд” гэж хэлж байсан санагдана. Хэрвээ миний хийсэн ийм vглээ, хачин дууг сонсвол “Шvлэг уншаад байна” гэж хэлэх байсан биз. Гэхдээ надад олон зvйлийн талаар, урлагийн ертєнцєд хэрхэн ажиллах талаар зєвлєгєє єгч ихийг ухааруулах байсан биз ээ. Миний хувьд євєєтэйгээ удаан ярилцаж чадаагvй дээ (бага байсан болохоор) их харамсдаг, гэвч хийсэн уран бvтээл нь болон ард тvмний хvндэтгэл надад ихийг сургаж байна. Гэхдээ цаг цагаараа єєрчлєгддєг юм хойно, євєє маань тийм их гайхахгvй байх байсан болов уу.
.mongolduu.com: Хамгийн сvvлд хэзээ, хэний тоглолтыг (концертыг) vзсэн бэ?
М: Аан, Б.А.Т єчигдєр Wembley arena -д болсон 50 Cent тоглолтыг vзээд ирсэн. Би дуугаа дуусгах гээд явж амжаагvй, хэхэ.
Б: Тийм єчигдєр 50 Cent тоглолтыг vзсэн. Сvртэй тоглолт болов, 50 Cent тайзнаа гарахаас ємнє Fabolous тоглолтын эхлэлийг тавьсан.
.mongolduu.com: Хvмvvс сайхан дуу сонсож таашаал авч, алжаалаа тайлдаг. Тэгвэл vргэлж тvvнийг сонсож, тэр бvv хэл зохиож дуулж байдгийн хувьд та хоёр алжаалаа хэрхэн тайлдаг вэ? Єдєржин дуугаа бэлдчихээд, орой амрахдаа дуу сонсдоггvй байх гэж бодож байна л даа?
БМ: Янз бvрээр алжаалаа тайлдаг. Хамтдаа Party -дах, кино vзэх, мєн Thai Terrace -д очиж хоол иддэг. Thai Terrace -д олон монгол охидууд ажилладаг. Sooo coool … (инээлдэв)
.mongolduu.com: Дуунаас таашаал авна гэдэг та хоёрын хувьд чухам юу вэ? Нэг хэсэг нь дуу сонсоод магадгvй тєсєєлєєд, ургуулан боддог байх. Дууг зохиодог, тvvнийг дуулж амилуулдаг хvмvvсийн таашаал хэрхэн илэрдэг бол?
М: Миний хувьд дуунаасаа илvv сонсогчдынхоо сэтгэгдлийг сонсож, таашаал авдаг. Єєрсдийн хийсэн дууг chart -д орох бас хvмvvс тэр дуунуудын талаар хэлсэн vг гэх мэтийг уншиж таашаал авдаг.
Б: Мооно миний хариултыг бараг хэлчихлээ. Ер нь єєр дуу сонсоод магадгvй ургуулан бодож таашаал авдаг байх. Гоё CLUB banging дуунууд клубд Party -даж байхад гоё гэх мэтээр бас дууны сэдэвт зохицсон орчинд сонсвол бvр илvv мэдрэгдэх биз ээ.
.mongolduu.com: Та хоёрын (Бельги улсад амьдарч байгаа) фенээс ирсэн асуулт байна. Та хоёрын мєрєєдєл юу вэ?
М: Юуны ємнє Бельгид байгаа фендээ “Big hi and big kiss” хэрвээ охин бол..
Б: Юун нялуун юм бэ дээ, хаха joke.
М: Миний мєєрєєдєл гэвэл уран бvтээлээ хvмvvст хvргэж, олон уран бvтээлчидтэй хамтарч дуулах сонирхолтой. Ер нь энэ хvрээний хvмvvстэй хамтран ажилладаг хvн болох л байна даа.
Б: Миний хувьд єєрийн гэсэн том студиотой болж шинээр олон одыг тєрvvлхийг мєрєєддєг
.mongolduu.com: Германаас фен асуулт: Монголд шинээр гарч байгаа хип хоп хамтлагуудаас ямар хамтлагийг гайгvй гэж боддог вэ?
Б: Тэд бvгд адилхан. (They all same)
М: Шинэ хамтлагуудын уран бvтээлээс шууд хvлээн авч сонсох боломж байхгvй байна. Онцолж хэлэхэд хэцvv байна. Гоё, гоё дуунууд зєндєє сонссон.
.mongolduu.com: Уран бvтээл хийдгийн хувьд бусаддаа (ялангуяа шинээр гарч ирж байгаа хамтлаг, дуучиддаа) анхааруулах, тус болох болов уу гэж бодсоны vvднээс хэлмээр зvйл байдаг уу?
М: Миний хувьд хэлээд байх зvйл алга. Хамтлаг, дуучид урлаг гэдэг тоглоом бол хэцvv, амаргvй юм гэдгийг мэдэж байгаа биз ээ. Харин энэ завшааныг ашиглан бvгдэд чинь амжилт хvсье. Миний Монгол мандтугай.
Б: Бид ч тэдний адил шинэхэн хамтлаг. Бидэнд айхтар туршлага гээд байх юм байхгvй, єшєє сурч байгаа. Гэхдээ нэг зvйлийг хэлмээр байна. “Амжилтанд хvрсэн ч бай хvрээгvй ч бай битгий шантар”.
.mongolduu.com: Америкаас ирсэн фен асуулт: Та хоёр анх урлагтай яаж холбогдсон бэ?
М: Намайг тєрєхєд л урлаг намайг угтсан. Wassa up Moono are you ready for this game гээд л. Є\nвєє, аав, ах, дvv бvгд л урлагийн хvмvvс байсан.
Б: Би хар багаасаа хєгжим сонссдог, хєгжимд дуртай байсан.
.mongolduu.com: Америкаас ирсэн фен асуулт 2: Та нар ер нь дууныхаа утгыг хар бараан талруугаа барьж дуулах юм, vvгээрээ юу агуулж сонсогчиддоо хvргэх гэж байна вэ?
МБ: Underground хип хоп шvv дээ. Энэ нь юуг ч нуулгvй шvvмжилж, байгаа байдлыг чєлєєтэй илэрхийлдэг урсгал гэдгийг хэлмээр байна. Хааяа vнэн талыг барьсан дуу сонсвол зvгээр болов уу. Мэдээж тийм цэцэг жимстэй дуу хааяа гоё биз. Хэхэ. Гэхдээ бас хааяа serious юм ч байх хэрэгтэй шvv дээ. Бидний хувьд serious дуунууд их сургамж єгдєг.
.mongolduu.com: Монголоос фен: Хэзээ монголд ирж концерт тоглох вэ?
МБ: СД болон клипээ хийлгээд, олон хvнд танил болсны дараа Монголд очиж тоглоно оо.
.mongolduu.com: Хамгийн сvvлийн шинэ уран бvтээл болох “Street gangsta” дууныхаа тухай ярихгvй юу?
М: Ер нь энэ дуу бол тэр чигээрээ street -ийн (гэхдээ яг шууд утгаараа ГУДАМЖ -ны гэж ойлгож болохгvй) талаархи ба street -ийн орчин тойронг илэрхийлсэн дуу юм. Street гэдэг маань underground ба тэмцэл чєлєєт сэтгэлгээгээр нуулгvй хийсэн утгыг агуулж байгаа юм. Дууны аяыг нэлээд эрт хийсэн. Тэгээд би Б.А.Т -д “Хоёулаа энэ дууг тэмцлийн тухай ба ер нь залуу хип хоп сонирхогч дvv нартаа зориулж хийе” гэж хэлсэн. Энэ дуу маань залуу хип хоп сонирхогч та бvхэндээ зориулж хийсэн юм шvv. Та бvхэн сонсоод мэдэх биз ээ.
.mongolduu.com: Шvтэн бишрэгч охидууддаа энэ боломжийг ашиглан юу гэж хэлмээр байна?
МБ: Та бvхэндээ бид хайртай. Охид та нар байхгvй бол хэндээ бид нар дуу хийх вэ. (Real sexy Mongolian girls We love yo girls)
.mongolduu.com: Ярилцлага єгсєн та хоёртоо баярлалаа, цаашдын чинь уран бvтээлд єндєр амжилт хvсье, уншигчиддаа ч юм уу эсвэл хэн нэгэнд чухалчилж хэлэх vг байна уу?
БМ: Та бvхэндээ бидний уран бvтээлийг сонсож байдагт гvнээ талархан ёслоё. Удахгvй бид та бvхэндээ “Moono B.A.T Presents The Crew” цомгоо хvргэх болно. Хамтлагийнхаа гишvvдийн ємнєєс та бvхэндээ мэндчилгээ дэвшvvлье. Дараа уулзатлаа тvр баяртай. Bye, Peace. From Moono & B.A.T.
Ярилцлагыг
авсан DoRe, Ochoo, & Tseegii.
2003.9.29