Main Menu
Фото сурвалжлага
MP3 Монголдуу
Нvvр хуудас
Утасны Хямд Кард!!
Asuult CHAT
Asuult Gallery
Асуулт самбар
Dictionary
Artist of the Month
Фото сурвалжлага
МонголДуу-Видео
Сvvлд нэмэгдсэн..
Эрэлт ихтэй MP3
Хамтлаг дуучид ..
Бvртгэгдсэн бvх дуу
MP3 нэмж оруулах
Дууны Yгийн Сан
Дуучидын зураг
Guestbook
Asuult.net
Asuult.net
MoNgOlDuU.COM ROCKs YOUR WORLD!
Хамтрагчид
FM 107
B.A.T-Productions
Shine dolgion Radio FM107 - Graphics by minotaurus
Шинэ зууны радио FM107 - “Салхи” хамтлаг
coming soon!! - pictures and new songs.

Товч танилцуулга:

Салхи” хамтлаг 1998 оны 3 сарын 27-нд дєрвєн хvний бvрэлдэхvvнтэй байгуулагдсан.

Гишvvд:
  • Д.Насанбат, 1978 оны 11 сарын 24-нд тєрсєн.

  • Г.Дашдондог, 1978 оны 6 сарын 27-нд тєрсєн.

  • Б.Энх-Учрал, 1979 оны 11 сарын 7-нд тєрсєн.

  • А.Алтанхуяг, 1980 оны 3 сарын 8-нд тєрсєн.

Тоглолтууд:

  • 1998 он, 11 сар - “Хайрлаач намайг тоглолт”

  • 1999 он, 11 сар - “Ухаарч амжаагvй бvхний чинь тєлєє”

  • 2000 он, 4 сар - “Ухаарч амжаагvй бvхний чинь тєлєє” тоглолтын хаалтын тоглолт.

Цомог, хуурцгууд:

  • 2000 онд Нэгдсэн Vндэсний Байгууллагын хvvхдийн тєлєє цуврал чуулганд зориулж “Хайрлаач намайг” нэртэй хуурцаг,

  • 2004 оны 1 сард “Салхи” нэртэй анхны цомог.

Клипvvд:

  • 1998 онд “Хайрлаач намайг” дуу,

  • 1999 онд “Ухаарч амжаагvй бvхний чинь тєлєє” дуу,

  • 2004 онд “Дурлал минь намайг хvлээ”, “Хайрын тухай ярьмааргvй байна”, “Салхи” дуунууд.

Ярилцлага:

Монгол улсаас алс холын харь оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд та бvхнийхээ энэ єдрийн амар амгаланг айлтгая. Энэ удаад та бvхэнтэйгээ “Салхи” хамтлагийг уулзуулж байна. Ингээд ярилцлагаа эхлэе.

.Цэмэ: “Салхи” хамтлагийн залуучууддаа энэ єдрийн мэнд хvргэе. Ингээд хамгийн эхний асуултаа та бvхэнд тавъя. Хэсэг хугацаанд чимээгvй байлаа. Эргэж нэгдэх болсон тухайгаа ярихгvй юу?

Салхи: Юуны тvрvvнд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд та бvхэндээ “Салхи” хамтлагийн зvгээс энэ єдрийн мэнд хvргэе. Хэсэг хугацаанд уран бvтээлээ завсарлалаа. Эргэн шинэ уран бvтээлээ туурвин биднийг хvндэлж, сонсдог фэнvvдээ байлдан дагуулахыг зорьж байна.

.Цэмэ: Энэ гурван жилийн хугацаанд юу хийж байсан бэ?

Салхи: Бид гурван жил завсарласан хугацаандаа бvгд их дээд сургуулийг дvvргэсэн.

.Цэмэ: 2004 онд их эрч хvчтэйгээр уран бvтээлдээ орж байна. Анхны цомгоо гаргалаа.

Салхи: Тиймээ, манай анхны цомог “Салхи” гэсэн нэртэй гарлаа. 2 сарын 10-наас “Hi Fi” рекордсын бvх салбаруудаар худалдаалагдана. Мєн бид дараагийн цомгоо Интэрнэтээр худалдаалах тєлєвлєгєєтэй байгаа. Энэ цомог нийт 12 дуутай, бvгд шинэ дуу. Нэг дан ая орсон. Мєн урьд нь хит болж байсан “Нандин хайр”, “Ухаарч амжаагvй бvхний чинь тєлєє” дуунуудаа шинэ найруулгаар дуулсан. Цомгийнхоо дуунуудыг “Мичид” рекордсид бичvvлж ОXУ-д хувилсан.

.Цэмэ: Дуунууддаа клип хийлгэж байгаа юу?

Салхи: “Салхи” цомгоосоо нийт таван дуундаа клип хийлгэх бодолтой байгаа. Клипээ “G-entertainment”, “Logic” студиэр хийлгэж байна. Одоогоор “Дурлал минь намайг” дууны клипээ бэлэн болоод телевизээр гаргасан. Мєн удахгvй хэдхэн хоногийн дараа нэгэн шинэ клип телевизээр цацагдах болно. Энэ бол “Хайрын тухай ярьмааргvй байна” дууны клип.

.Цэмэ: Тоглолтоо хийх vv? Тоглолтыг чинь хvлээсэн олон фэнvvд байгаа байх аа.

Салхи: Бид бие даасан тоглолтоо ирэх 4 сард хийхээр тєлєвлєєд байна. Мєн гадаадад байгаа монголчууддаа тоглолт хийнэ ээ.

.Цэмэ: Аливаа уран бvтээлчид ивээн тэтгэгчгvйгээр урагшаа алхахад бэрхшээлтэй байдаг. Тэгхээр танай хамтлагийн ивээн тэтгэгч ямар байгууллага байдаг вэ?

Салхи: Манай хамтлагийн ерєнхий ивээн тэтгэгчээр “Ноён Групп” ажиллаж байна.

.Цэмэ: “Салхи” хамтлагийн залуучууддаа их баярлалаа. Та бvгдийн уран бvтээлд амжилт хvсье.

 

Ярилцсан Н.Цэлмvvн (Шинэ зууны радио FM 107). 02.04.2004

 
Зарлал:

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа зориулж, алс хол суугаа ээждээ хvргэх сэтгэлийн vгсийг дамжуулахад бид бэлэн болоод байна. Та ээждээ хvргэх захидлаа [email protected] хаяг руу илгээгээрэй. Бид таны захидлыг дамжуулахдаа баяртай байх болно. Захиандаа єєрийнхєє тухай товч танилцуулга, ээжийнхээ нэр, хаяг, холбоо барих утсыг бичихээ мартааруузай. Дэлгэрэнгvй мэдээллийг энд дарж авна уу.
“Шинэ зууны радио FM 107” ©2004